LifeSmart™ Smart Station нь таны бүх LifeSmart™ ухаалаг төхөөрөмжүүдийг удирдах төв юм. Smart Station нь ухаалаг төхөөрөмжүүд болон төрөл бүрийн LifeSmart™ мэдрэгчүүдтэй утасгүйгээр холбогдож мэдээлэл дамжуулан автоматжуулах үндсэн төв бөгөөд таны гэрийн болон албан тасалгааны орчны бүхий л өөрчлөлтүүдийг /өрөөний хэм, гэрэл, хөдөлгөөн, төрөл бүрийн удирдлагатай хэрэгсэл/ мэдээлэх, ухаалгаар удирдах үйл ажиллагааг учир зүйн онцгой дараалалтайгаар гүйцэтгэх үүрэг бүхий төв юм.
Таны гэрийн интернэтэд холбогдсоноор гар утаснаасаа хаанаас ч ухаалаг төхөөрөмжүүдээ удирдах боломжтой.
Таны ухаалаг гэрийн "тархи" мэт ажиллаж, Smart Station нь таны автоматжуулсан үйлдлүүдийг хийж гэр тань таныг угтан авах болно.
Таныг хол байх үед бүхнийг удирдаж, бүхнийг хянах боломжийг бий болгох тул та сэтгэл амар тайван байж болно.